|
Article in other languages:
|
Дэлхийн хоёрдугаар дайн,[1] нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ[2]. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна[3]. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон[4][5] нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна[6].
Дайны өмнөх байдалДэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байв[7]. Энэ гэрээгээр Герман нь нилээдгүй хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна. 1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУ-ын бий болж, удалгүй Сталины удирдлагад оров. Италид, Венито Муссолини төрин эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна" гэж тунхаглав[8]. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн тус улсад ноёрхож байсан жижиг цэргийн эрхтнүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв[9]. Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж эхэлсэн байна[10]. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ[11]. Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан гэрээг бас энэ үед байгуулсан байна. Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна[12][13]. 1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав[14]. 10-р сард Итали Этопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх санаархалд тавьсан хоригоо цуцлав[15]. 1936 оны 3-р сараар Гитлер Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европийн улсууд хориг тавьж чадсангүй[16]. Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь Франциско Франкогийн Испанийн националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испани Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа туршжээ[17]. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд ялж Испаний иргэний дайн дуусав. 1939 оны 10 сард Герман, Итали хоёр "Ром-Берлинийн тэнхлэг" гэсэн холбоо байгуулав. Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ-ын эсрэг буюу коммунизмын эсрэг хандсан "Анти Коминтерний гэрээ" байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон, Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах боллоо[18]. ХугацааДэлхийн хоёрдугаар дайны эхэлсэн хугацааг хэд хэдэн янзаар, жишээлбэл, Японы эзэнт улс Манжуурыг эзэлсэн 1931 оноор[19][20] зарим нь 1937 онд эхэлсэн Хятад-Японы хоёрдугаар дайнаар[21][22] тооцдог байна. А.Ж.П.Тэйлор Ази, Европд явагдаж байсан дайнууд 1941 онд нэгдсэнээр Дэлхийн дайн болж хувирсан ба 1945 он хүртэл үргэлжилсэн гэж үзсэнийг ихэнхи судлаачид зөвшөөрчээ[23] Дайныг 1945 оны 8 сарын 14-нд дууссан гэж тооцдог. Дайны тоймЕвроп дахь дайн1939 оны 9 сарын 1-нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм]][24]. Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм[25]. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10-нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 5-хан долоо хоногийн дотор эзлэв. Зөвлөлтүүд мөн Польшийн тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. Финлянд 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав[26]. 1940 оны дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтын орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов[27]. Герман 1940 онд Норвеги, Голланд, Бельги, Францыг, 1941 онд Югослав, Грекийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм[28][29]. Эхлээд Италийн цэрэг, сүүлд нь Германий цэргүүд хойд Африкт байсан Британий цэргүүд рүү довтложээ[30]. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Британийг Хааны агаарын цэргийн хүчин, Хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй[31][32]. Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-нд “Барбарос төлөвлөгөө”-ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав[33]. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд орлоо[34]. Сталинградын тулаан (1942–1943)-д Германий 6 дугаар армийг буулгаж аван[35], Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэв[36]. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо. Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийг эзлэж[37], 1944 онд Нормандид буусан 132,500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв[38][39]. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав. Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германий төрөөс зохион байгуулсан хядлагад өртөж амь насаа алджээ. Ази Номхон далай дахь дайн1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо[40]. Австрали ба АНУ нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ-тай хийх хэлэлцээр бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг-Хятадын хойг руу довтоллоо[41]. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руу гаргах газрын тосны экспортоо хаахад хүргэлээ. Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Пэрл Харбор]][42], Тайланд, Их Британий эзэмшил болох Хонгконг, Малайз руу халдлаа[43]. Энэхүү халдлага нь барууны цагаар 1941 оны 12 сарын 7-нд болсон юм. Үүний маргааш АНУ-ын мэдэл дэх Филиппин рүү довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11-нд Герман ба Итали 2 гүрэн АНУ-д дайн зарлалаа. 12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшлийн Брунейд халдлаа. Япончууд Турк дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын эзэмшил рүү довтолж эхэллээ. Зүүн Өмнөд Азид ба Номхон Далайд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх, Голландын эзэмшил дэх Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны арлууд Японы хүчинд ялагдлаа[44]. Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав. Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ явуулах болсоны улмаас Гуадалканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа. Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж[45], В-29 зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов[46]. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв[47]. 1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японыг бөмбөгдөж эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг дэлбэлж, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан ёсоор бууж өглөө[48]. БНМАУ-ын оролцоо
Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж[49], үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг дэвсгэрийн бүхэл бүтэл байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав[49]. Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ, Европ руу татсаны дараа Монголын хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны 8 сарын 10-нд Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт японы эзэмшилд байсан хойд хятадыг эзлэх үйл ажиллагаанд оролцов. Үүнээс гадна БНМАУ нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг, тусалцаа үзүүлж байв. Фронтод бэлэг цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30,000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор 27,000 шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100,000 ам. Доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ юм. Дайны дарааОлон улсын энх тайваныг сахиулахын тулд[50] Холбоотнууд 1945 оны 10 сарын 24-нд Нэгдсэн Үндэстний байгууллагыг байгуулав[51]. Дайн дуусахаас өмнө ЗХУ ба Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж[52], өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байна[53]. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж, Германыг хоёр тусдаа улс болгов. Азид АНУ нь Япон ба Японы эзэсшилд байсан Номхон далайн бүс нутагт хяналтаа тогтоож, ЗХУ Сахалин ба Курилын арлуудыг өөртөө нэгтгэв. Японы хараанд байсан Солонгосыг хоёр хуваалаа. Мөн АНУ толгойлсон цэргийн эвсэл болох НАТО, ЗХУ-ын толгойлсон Варшавын гэрээ байгуулагдаж, Хүйтэн дайн эхэлжээ[54]. Хятадын эх газарт Хятадын Коммунистууд ноёрхолоо тогтоож, БНХАУ-г байгуулав. Тайваны арал дээр Гоминдан намынхан Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Грект иргэний дайн дэгдэж, коммунистууд ялагдан Хааны арми ялалт байгуулав. Эдгээр дайн дөнгөж дууссаны дараа Солонгосын хойг дээр дайн эхлэв. Эдгээр дайнуудын дараагаар колонийн дэглэм задарч, улс орнууд тусгаар тогтнож эхлэв. Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Баруун Германы эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болов[55]. Итали мөн богино хугацаанд сэргэж, тогтворжлоо[56]. Их Британийнх дайны дараа нилээдгүй хугацаанд сэргээгүй байна[57][58]. Францынх богино хугацаанд сэргэж, орчин үежжээ[59]. ЗХУ эдийн засаг дайны дараа маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн байна[60]. Азид Японы эдийн засаг эрчимжин, 1980 он гэхэд Дэлхийн хүчирхэг эдийн засаг болон хувирсан байна[61]. Хятад 1953 онд дайны өмнөх төвшинд хүрсэн байна[62]. Дайны төгсгөлд АНУ нь Дэлхийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэдэг байсан ч, 1970 он гэхэд аажим энэ байдлаа алдаж эхэлжээ[63]. Хор уршиг, нөлөөЭнэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв[64][65][66]. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ[67]. Нийт хүний хохирлын 85% нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ноогдоно. Хорих лагерт 12 сая хүн[68], 1.5 сая хүн бөмбөгдөлтөнд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ[69]. Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн босгоход маш олон жил шаардсан ба өнөөг хүртэл үргэлжилсэн улс төр, нийгэм, эдийн засаг ба технологийн хор хөнөөл, томоохон дэвшилийг үүсгэсэн байна. Оролцсон улсуудХолбоотнуудОн сар өдөр нь дайн зарласан өдөр болно.
ТэнхлэгийнхэнОн сар өдөр нь Герман, Итали, Япон 3 улсын гэрээнд гарын үсэг зурсан огноо болно.
Тэнхлэгийнхний талд байсан улсууд
Мөн үзэх
Ишлэл
Гадаад холбоос
Questions for article: 1939 оны дайн, Халхын голын байлдаан, Халхын голын дайн, дэлхийн 2-р дайн, номхон далайн дайн австрали, халхын голын дайн, хүйтэн дайн |
|||||||||||||||||||||||||||
This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.
IHS Europe: Infrared Heating Systems for Home and Business.