|
Article in other languages:
|
Иерусалим (Еврей хэл: יְרוּשָׁלַיִם Yerushaláyim; Араб хэл: القُدس al-Quds) нь Израйль улсын нийслэл бөгөөд газар нутаг, хүн амаараа хамгийн том хот нь юм. 125.1 квадрат километр газар нутагт 732,100 хүн оршин суудаг. Орчин үеийн Иерусалим хот нь Иудын нуруунд, Газар дундын тэнгис болон Сөнөсөн тэнгисийн хойд цэгийн дунд оршдог бөгөөд Хуучны хотын гадуур хөгжжээ. Иерусалим хот нь МЭӨ 4-р мянганы үед үүссэн бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Мөн Иудизмийн хамгийн ариун газар бөгөөд МЭӨ 10-р зуунаас Еврейчүүдийн сүсэг бишрэлийн төв байна. Иудаизмаас гадна Иерусалим нь Христийн шашны эртний ариун гэгээн газруудын нэг, мөн Исламын гурав дахь ариун газар юм. Хуучны хот нь 0.9 квадрат километр газар нутагтай, харьцангуй жижиг хэмжээтэй боловч шашны чухал газрууд олонтой. Үүнд: Еврейчүүдэд Сүмийн Уул, Баруун Хана, Христосын шашинтнуудад Ариун Авсны Сүм, Мусульмантнуудад Чулууны Пөмбөгөр, Ал-Акса сүм гэх зэргээр байна. 1860-аад он хүртэл дангаараа хот нь болсон Иерусалимын хаалттай хэсэг нь одоо Хуучны Хот гэгддэг бөгөөд үүнийг 1982 онд аюулд байгаа Дэлхийн өвүүдийн жагсаалтад оруулагджээ. Хуучны Хот нь уламжлалт ёсоороо бол дөрвөн хэсэгт хуваагдаж байсан. Харин одоогийн хуваагдал болох Арменийн, Христийн, Еврейн, Исламын хэсгүүд нь 19-р зууны эхэн үеэс л хэрэглэгдэж эхлэжээ. Өнөө үед бол Иерусалимын статус нь Израйль-Палестины дайнд чухал асуудал болсоор байна. Израйль улс Зүүн Иерусалимыг эзлэсэн явдалд НҮБ болон бусад олон байгууллагууд эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүнийг Палестинчууд ирээдүйн орныхоо нийслэлээ болгох талаар хардаг. UNSC 478-аас болж ихэнх гадны орнуудын элчин сайдын яамд Иерусалимд биш, хуучны түр зуурын нийслэл Тел-Авивт байрлуулдаг. Гадны холбоос
Questions for article: арабсокого, ари родился в 1534 |
||||||||||||||||||||||||||||||||||||||
This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.
IHS Europe: Infrared Heating Systems for Home and Business.