Канберра

Article in other languages:

Канберра
Canberra
Канберра хот
Хуучны ба одоогийн парламентийн байшин

Канберра-н байршил
Австрали дахь байршил

Координат: 35°18′27″S, 149°07′27.9″E
Улс Австрали
Муж/Бүс Австралийн нийслэлийн тусгай бүс
Түүх  
Байгуулагдсан 1913 оны 3 сарын 12
Газар нутаг  
 - Нийт 805.6 км²
Хүн ам  
 - Нийт (2006.6) 333,940
 - Нягтшил 1005/км²
Цагийн бүс UTC+10
 - Зун   UTC+11
Вэб хуудас: www.act.gov.au

Канберра (Англи хэл: Canberra) нь Австрали улсын нийслэл хот юм. Улсынхаа зүүн өмнөд хэсэгт оршино. Шинэ Өмнөд Вэльс муж улсын нутагт байдаг ч засаг захиргааны хувьд биеэ дааж "Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр" хэмээгдэн, аль ч муж улсын бүрэлдэхүүнд ордоггүй, Холбооны улсынхаа засгийн газарт шууд захирагддаг. 1913 оноос одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болсон.

Агуулга

Түүх

1901 онд Австрали улс Их Британиас тусгаар тогтноход нийслэл хот болохын төлөө Мельбурн, Сидней хотууд өрсөлдөж байв. Тус өрсөлдөөнд хэн нь ч ялж чадаагүй тул 1911 онд шинэ нийслэл хот Канберраг хоёр хотын голд барьж эхэлжээ.

1927 оныг хүртэл түр нийслэл нь Мельбурнд байрлаж байсан бөгөөд Канберрад 1929 онд анх удаа парламент хуралдсан байна.

1960 онд хотыг барьж дуусгасан бөгөөд АНУ-ын уран барилгач Уолтер Барли Гриффиний зураг төслөөр баригдсан аж. Тус хотод түүний нэрээр нэрлэгдсэн хиймэл нуур бий.

Газарзүй

Канберрагийн хүн ам нь 311,000 (2001 оны тооллогоор), улсдаа 8-рт орох хот юм.

Канберрагийн төв дэх Гриффиний гурвалжин

Соёл

Зам тээвэр

Эгч дүү хотууд

Гадаад холбоос

Commons
Commons: Canberra - зураг, медиа материалууд
Албан ёсны цахим хуудас
Аялал

Questions for article: канберра

This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.


IHS Europe: Infrared Heating Systems for Home and Business.